Барууны удирдагчид В.Путинд баяр хүргэсэнгүй

Х.Батсайхан


ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Путинд дэлхийн улсуудын төр, засгийн тэргүүнүүд мэндчилгээ илгээсээр байгаа талаар Газета.ру агентлаг мэдээлж байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Египетийн Ерөнхийлөгч абдель Фаттах Аль Сиси, тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Армены Ерөнхийлөгч Серж Саргсян, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко зэрэг удирдагчид баярын цахилгаан илгээжээ.

Харин “Барууны” гэж нэрлэгддэг орнуудаас төрийн тэргүүн баяр хүргэсэн мэдээлэл байхгүй аж. Крымыг нэгтгэсэн өдөртэй сонгууль давхацсан учир ийм байдалд хүрсэн байх гэсэн тайлбарыг редакцийн зүгээс хийсэн байв. Д.Трампыг В.Путинд баяр хүргэвэл сэтгэлээр унана гэсэн мэдэгдлийг НАТО-гийн нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу хийжээ.       

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Baruuniihan Puting dahin erunhiilugch bolsond uneheer aij baina.

    0 0 Хариу бичих
  2. baruunii muurnuud

    0 0 Хариу бичих
  3. Барууны улсууд америкийн утсан хүүхэлдэй

    0 0 Хариу бичих
  4. Manai nogoo Mongol yalna bayar hurgeeseidee..

    0 3 Хариу бичих