Р.Саруул: Ш.Раднаасэд гишүүнийг эргүүлэн татах асуудал яриагүй

"Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой АТГ хавтаст хэрэг нээсэн гэсэн", "МАН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах гэж буй" гэх мэдээлэлд Монгол Ардын Намын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруул тайлбар өглөө.

Тэрээр "АТГ-аас намын Хууль эрхзүйн хэлтсээс Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой баримт материал гаргаж өгөх хүсэлт ирүүлээгүй. Гишүүнтэй холбоотой авилгын хэргийн талаарх мэдээллийг би үзээгүй. Хэрэв үнэхээр АТГ-аас хэрэг үүсгээд шалгасан тохиолдолд АТГ болон бусал хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэр гараагүй байхад хэний ч гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахгүй. Албан ёсны  баримт байхгүй байхад худал мэдээлэл түгээн нийгмийн бухимдлыг улам нэмэгдүүлэх нь зохимжгүй юм. Мөн намын зүгээс түүнийг эргүүлэн татах талаар яриагүй. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)