В.Путин Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаа зарлав

Х.Батсайхан


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болсны дараа хийсэн мэдэгдэлдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Тэрээр “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Засгийн газарт хийх өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаанд, хууль ёсны дагуу болно. Тиймээс одоо яаж үүнийг хийх вэ гэдгээ бодох шаардлагатай байна. Үндсэн өөрчлөлт, ер бусад өөрчлөлтүүд ч тангараг өргөсний дараа хийгдэх болно” хэмээн мэдэгджээ.

Сэтгүүлчид түүнээс өөрчлөгдөх хүмүүсийн тоонд Ерөнхий сайд Д.Медведев багтаж байгаа эсэхийг асуухад “Мэдээж би энэ талаар бодож байгаа. Сонгуулийн дүнг хүлээх хэрэгтэй байсан болохоор өнөөдрөөс л энэ талаар нухацтай бодож байна” хэмээн хариулсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх тавдугаар сарын 7-нд төлөвлөгдөөд байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)