Б.Гангаамаа: “К-2” уулчдын хүчийг ч ёстой шавхдаг хайрхан

Дэлхийн долоон тивийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбаагаа мандуулсан амжилтаараа гавьяат тамирчин Б.Гангаамаа “Seven summiteer” болсон юм. Түүний энэхүү амжилтыг “Монгол шуудан” ХК марканд мөнхөллөө. Б.Гангаамаагийн маркны нээлтийн ёслолын үеэр түүний сэтгэгдийг авсанаа хүргэе.

-Монгол уулчин марканд мөнхөрсөн хоёр дахь хүн нь та болж байна. Баяр хүргэе?

-Баярлалаа. Монголд өмнө нь спортын сэдэвтэй марк олон гарч байсан ч уулын тамирчдын амжилтыг мөнхөлсөн хоёр дахь удаагийнх энэ болж байна. “Дэлхийн долоон тивийн оргилд гарсан анхны монгол хүн” гэсэн сэдэвтэй марк.

-Таны амжилтаар марк хийнэ гэдгийг хэзээ дуулсан бэ?

-Долоон тивийн ноёр оргилоо гүйцээгээд дөнгөж ирэхэд санал тавьсан юм. Би маркны талаар нарийн сайн мэддэггүй болохоор эхэндээ зөвшөөрөөгүй. Жил хэртээ болж байж өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд зөвшөөрсөн юм.

-Яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-Маркны талаарх ойлголт тааруу л даа. Маркаар дамжуулан тухайн улс, хүний түүх, соёл үлддэг. Тэгээд өнгөрсөн хугацаанд маркны талаар сайн судалж үзлээ.

-Өөрийн зурагтай маркаа харахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Хамгийн эхэнд маркийг маань урласан зураач залуудаа баярлалаа.

-“К-2” ууланд авирахаар зэхэж байгаа энэ үед марк тань гарсан нь сонирхол татаж байна?

-Пакистаны “К-2” ууланд авирах бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Цаг агаар, авиралт хийх таатай улирал нь зургадугаар сар болохоор энэ үеэр авиралтаа эхлүүлье гэж бодож байна. Надаас гадна Монголын хэд хэдэн уулчин явахаар төлөвлөж байна.

-Их хэцүү тогтоцтой уул гэж сонссон?

-Хэцүү. Би хоёр дахь удаагаа авирах гэж байна. Уулчдын хүчийг ч ёстой шавхдаг хайрхан. Эверестийн дараа орохоор өндөр, бас авиралт хийхэд маш хэцүү уул. “К-2”-ын оргилд гарна гэж ам гардаггүй ч зорилгодоо хүрнэ гэсэн бодолтой байгаа.

-Та яагаад долоон тивийн оргилд гарсныхаа дараа “К-2”-т авирах болов?

-Эхний зорилго маань долоон тивийн ноён оргил байсан. Нэгэнт эхний зорилгодоо хүрсэн болохоор өөртөө тавьсан хоёр дахь зорилгоо биелүүлэхгүй бол санаа амрахгүй юм шиг байна. Өнгөрсөн жил Г.Өсөхбаяр гавьяат оролдлого хийсэн ч оргилд нь гарч чадаагүй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Нэгд, энэ марк маш ур чадвар муутай, болхи марк болж. Хоёрт, К2 ууланд авирсан 4 хүний нэг нь энддэг хамгийн хэцүү, бартаатай уул. Ер нь хийдгээ хийчихсэн юм чинь тийшээ яваад хэрэг байна уу. Үхрийн сүүлэн дээр хутга гэгч болох бий вий. Түй түй түй. Осол эндэгдэл холуур тойроосой.

    0 0 Хариу бичих
  2. ЭНЭ ЧИНЬ НӨХӨР НЬ ХЭН БИЛЭЭ . ДАРАА НЬ БУРХАН ХАЛДУН Л ҮЛДЛЭЭДЭЭ

    1 1 Хариу бичих
    • Нөхөр нь Батзандан ш дээ.

      0 0
  3. Монгол ээжүүдийн минь Монголчуудын минь эзэн дээд мөнх хөх тэнгэр ивээж К-2 оргил хүлээн авч эх оронруу минь инэмсэглэл бахархалтай баярын мишээл дүүрэн буцаахыг хүсэн ерөөе.

    1 0 Хариу бичих