Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа

Х.Дэлгэрэх


Нийслэлийн 11 сургууль, 23 цэцэрлэгийн эрхлэгчийн албан  тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтад их, дээд сургуульд бакалаврын дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд нэгээс дээш жил ажилласан хүн оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Багшийн хөгжлийн ордны 501 тоот өрөөнд дөрөвдүгээр сарын 04-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагт хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн:

-Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

-Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
-Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт; /сүүлийн 5 жил/
-Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
-Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
-Ажил байдлын тодорхойлолт;
-4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг /1 ш нь анкет дээр наагдсан байх/;
-Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл; /cover letter/
-Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн 5 хувь байна/  зэрэг материалыг бүрдүүлэн бүртгүүлнэ. 

Сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 6-ны 09:00 цагаас явуулна.

Сонгон шалгаруулалт зарлагдсан сургууль, цэцэрлэгүүд:

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)