“Сарын шилдэг тамирчин”-аар П.Тэмүүжин тодорлоо

Х.Дэлгэрэх


Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-ыг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулга явуулан тодруулж байгаа.

Өнгөрсөн сарын шилдэг тамирчнаар таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, сарын шилдэг тамирчнаар тодорсон байна.

Түүнтэй хамт Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар, Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксийн шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт болон О.Жаргалан нар, сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн билээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)