Тогтвортой хөгжилд таны оролцоо: Ус хэмнэх энгийн, үр дүнтэй аргууд

Х.Батсайхан


Дэлхийн хөгжингүй орнуудад нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-150литр байдаг гэсэн тооцоо бий. Харин манай улсын хувьд хэрэглээ их, бага гэсэн хоёр туйлд хуваагдсан байдалтай байна. Орон сууцанд амьдардаг хүний хоногт хэрэглэх усны хэмжээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй хоёр дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дудаж түвшнээс 5-10дахин бага (6-8литр) ус хэрэглэж байгаа юм. 

Тогтвортой хөгжлийн зорилтуудаас иргэнд хамгийн их хамаатай, иргэн таны оролцоо хамгийн чухал нь улсны менежментээр бүгдийг хангах тухай зургадугаар зорилт юм.   

 

Гал тогоондоо ус хэмнэх аргууд:
Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгэхдээ усаа хааж бай. 

Дараа нь цэвэр усаар зайлж бай.

Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайл.


Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй

Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд:
Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай.
Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ.
Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга.
Ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох


Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. 
Стаканд ус хийж шүдээ угааснаар бид минут тутамд зургаан литр усаа хэмнэж чадна.


Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ. 
Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.
Боломжтой бол ус хэмнэх орчин үеийн шийдэлтэй суултуур, угаалтуур авч тавих

Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга, усаараа та цэцэг ногоогоо усалж болно, энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ. Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.
Өглөө эрт, үдэш зүлгээ усал. Үд дунд зүлэг услахад усалгааны дөнгөж 14 хувь нь үндсэнд хүрдэг байна. Хэрэв өглөө эрт, үдэш уславал долоо хоногт 87 галлон ус хэмнэх боломжтой.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)