Засгийн газар ипотекийн зээлийн журам батална

Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт салбарын яамнаас журамд өөрчлөлт оруулснаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яамнаас хамтарсан ажлыг хэсэг байгуулж, ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Өөрчлөлтийг энэ сард багтаан Засгийн газарт өргөн мэдүүлж, батлуулах юм байна.

Журамд зааснаар хотын төвийн бүсийн орон сууцад хөнгөлөлт олгохгүй аж. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хэсгийнхэн найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаагаа төлж, ипотекийн зээлд хамрагдах юм.

Харин хотын захын бүс буюу гэр хорооллын дахин төлөвлөлт хэсгээс орон сууц худалдаж авч байгаа иргэд жилийн долоон хувийн хүүтэй, 25 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм.

Түүнчлэн журамд тусгасан бас нэг гол өөрчлөлт нь орон сууцны зээлд хамрагдсан хүнд давтан зээл олгохгүй аж. Өмнө нь найман хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдлууд бий. Тиймээс гэр хороололтой газраа чөлөөлсөн, анх удаа байранд орж байгаа иргэдийг дэмжих бодлого баримталж байгаа гэдгийг Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ёо ёстой төвөгтэй юмаа. Ядаж ядаж 30%иа бүрдүүлэхээр зээл нь зогсчих юм. Хичнээн удаа засаж янзалдаг журам юм болоо

    0 0 Хариу бичих
  2. Hun 1 uruu Bair avaad odoo yag tomruulii getel iim hachin ym garaj ireed zail2 hun bainga l usuj devshine gj temuul ene bizdee ta nar bayan n tendee l ym bgaz

    0 0 Хариу бичих
  3. Ogdog bsiimaa Mangar mine

    0 0 Хариу бичих
  4. ӨМНӨ ЗЭЭЛ АВААД 1өрөө баир аваад төлж дуусгаад 2 өрөө баир авмаар баина яагаад болохгүи гэж зах зээлийн зарчимаараа явмаар юм Буцаад ко систэмрүүгээ яваад л баина да

    1 1 Хариу бичих
  5. zeeld hamragdsan bol dahin zeel ugaasaa ugduggui shdee MANgaruudaa

    0 1 Хариу бичих