ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 19

Монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв

1279 - Монголын эзэнт гүрэн Ямены тулаанд Хятадын Сүн гүрнийг буулган авчээ.

1279 - Гуанжоугийн дэргэд болсон хоёр хоног үргэлжилсэн тэнгисийн тулалдаанаар монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв. Үүгээр 1211 онд Чингис хааны эхлүүлсэн Хятадыг эзлэх монголчуудын байлдан дагуулалт төгсчээ. Хятадын өмнөд Сун улсыг байлдан дагуулах ажиллагааг 1260 оноос Хубилай хаанаар удирдуулан эхлүүлсэн билээ. Гуанжоугийн дэргэдэх тулалдаанд монголчууд Сунийн флотыг бүрэн сөнөөж хажуугаар нь цэргүүдийнх нь ихэнхийг устгасан байна. 960 оноос хойших Сунийн овгийн захиргааны  сүүлчийн эзэн хаан найман настай Жао Бинийг ялагдах нь тодорхой болоход адмирал нь тэврээд далайд үсэрсэн гэдэг. Хятад ийнхүү 1280 онд Юанийн эзэнт улсыг үүсгэсэн монголчуудын захиргаанд орсон 90 жил эхлэсэн түүхтэй. 

Гэгээнтэн Иосифийн өдөр

Хувилгаан Иосифийн өдрийг (Feast of St. Joseph) Итали, Испани зэрэг орнуудад  аавуудын хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэдэг. Хувилгаан Иосиф нь Давидийн отгийнх бөгөөд Назаретын мужаан байжээ. Тэрээр Мария дарь эхтэй сүй тавьсан байв. Гэвч тэднийг хуримлахаас өмнө сүйт бүсгүй нь бурхны сүнснээс жирэмслэн Христийг тээсэн гэдэг домогтой. Иосифт эхнэрийнх нь тээж буй ургийн тухай сахиулсан тэнгэр учир тайлбарласнаар Мариятай хамтран амьдарч байсан гэдэг. 1870 оноос Иосифийг ертөнцийн шашныг ивээгч гэж зарлав. Мөн түүнийг гэр бүл, охид хүүхэд, жуулчлагчид, хоригдол, инженер, саперууд, модчин зэрэг үйл эрхлэгчдийн ивээгч тэнгэр гэж үздэг.

1563 - Амбойсын гэрээнд гарын үсэг зурснаар Францад өрнөсөн шашны дайн дуусчээ. Дайны дараа Хюженот урсгалынханы шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн юм.
1649 - Английн ард нийтийн танхим Англи улсад аюул тарих этгээдүүдийг өршөөлгүй залхаан цээрлүүлэх тухай хуулийг батлав.
1812 - Испанийн парламент буюу Кадиз Кортез Испанийн шинэ үндсэн хуулийг батлав.
1853 - Тайпины шинэчлэлийн хөдөлгөөн Нанжин хотыг эзэлжээ.
1863 - Эх газрын армийн хамгийн том хөлөг онгоц Жиоржиана хөлөг анхны аялалынхаа үеэр сөнөв. Сүйрлийн хэмжээ тухайн үеийн ханшаар нэг сая ам.доллараар хэмжигдэхүйц байжээ. 
1895 - Францын зохион бүтээгч Август болон Луй Лумье нар дүрс бичих аппаратаар анхны дүрсээ бичжээ.

Францын физикч, Нобелийн химийн салбарын шагналтан Фредерик Жолио-Кюри төржээ

Жан Фредерик Жолио 1900 оны гуравдугаар сарын 19-нд Парис хотноо олон хүүхэдтэй чинээлэг айлд төржээ. Тэрбээр Физик, дагавар химийн дээд сургууль, Парисийн их сургуулийн Радийн институтыг төгссөн өндөр боловсрол, мэдлэгтэй нэгэн байв. Түүний анхны судалгаа нь нимгэн материалын цахилгааны шинж чанар байлаа. 

Их сургуульд Ирен Кюритай хамтарч бүтээлээ «Жолио-Кюри» нэрээр хэвлэх болсон бөгөөд 120 бүтээлийн 50 гаруй нь тэдний хамтын бүтээл байжээ. Тэдний бүтээлүүд нь цөмийн физик, хими, цөмийн технологи болсон байна. Хамтрагчид 1935 онд Нобелийн химийн шагналтан болцгоов. Хамтрагчдын Нобелийн шагнал хүртсэн нээлт нь нэг элементийг нөгөөд хувиргах хиймэл арга гаргах боломжтой болгосон юм. Ажлууд нь шинжлэх ухааны туршилтуудаас гадна эмийн үйлдвэрлэлд ихээхэн тус болсон юм. 

Жолио-Кюри олон нийтийн ажилд идэвхтэй нэгэн байсан бгөөд Францын коммунист намын Төв хорооны гишүүн, энх тайвны төлөө зүтгэгч байлаа. Тэрээр атомын эрчим хүчийг цэргийн зориулалтаар ашиглахын эсрэг тэмцэж, Дэлхийн энх тайвны зөвлөлийг толгойлж байсан. Жан Фредерик Жолиог 1958 оны наймдугаар сарын 14-нд таалал төгсөхөд нь Парисийн ойролцоох жижиг оршуулгын газар нутаглуулсан гэдэг. 

1918 - АНУ-ын конгресс цаг, мөнгө, эрчим хүч хэмнэх зорилгоор улсаа цагийн бүслүүрт хуваах шийдвэр гаргав.

1920 - АНУ-ын Сенат Версалийн гэрээнээс гарч байгаагаа хоёр дахь удаагаа зарлажээ. Өмнө нь АНУ-ын Сенат 1919 оны 11-р сард гарч байгаагаа зарлаж байсан юм.
1921 - Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдав. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг эв хамт ба коммунист суртлын газар байжээ.
1931 - АНУ-ын Невада муж мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрөв.
1932 - Сидней Харбор гүүр ашиглалтад оржээ.
1944 - Дэлхийн II дайн: Нацистын арми Унгарыг эзлэн авав.
1945 - Дэлхийн II дайн: АНУ-ын армийн "Франклин" шумбагч онгоц Японы эргийн ойролцоо довтолгоонд өртөн сүйрэв. Тус шумбагч онгоцонд 724 цэрэг явж байсан бөгөөд АНУ-ын цэргийн ажиллагааны түүхэн дэх томоохон хохирол нь энэ болжээ.
1962 - Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарав.
Алжирын тусгаар тогтнолын дайн дуусав.
1979 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өдөр тутмын үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээлэл өгч байх зорилготой "Си-Спан" телевизийн сувгийг санхүүжүүлэхээр болсон байна.
1982 - Фолклендын дайн: Аргентины арми Өмнөд Жоржиа аралд нэвтэрч Их Британийн армитай тулалдахаар болжээ.
2011 - Ливийн иргэний дайн: Ливийн удирдагч Муаммар Каддафигийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)