Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн маркны дээжийг танилцуулна

Дэлхийн долоон тивийн ноён оргилд амжилттай гарсан анхны монгол хүн, гавьяат тамирчин Б.Гангаамаагийн маркны нээлт өнөөдөр болно. Б.Гангаамаагийн уулын спортод үзүүлсэн онцгой амжилтаар сэдэвлэн 1500 ширхэг марк хэвлэн гаргасан байна. Маркны дээжийг өнөөдөр Спортын төв ордонд албан ёсоор танилцуулах юм. “Монгол шуудан” ХК 1959 оны зургадугаар сарын 6-нд “Үндэсний спорт” нэртэйгээр спортын сэдэвтэй марк анх гаргаж байв. Түүнээс хойш спортын сэдэвтэй 77 марк гаргаад байгаа аж. 2001 онд “Монголын уулчид Гималайд” нэртэйгээр гавьяат багш Р.Зоригийн марзийг 19.900 ширхэгийг хэвлэн гаргаж байжээ. Б.Гангаамаа нь долоон жилийн хугацаанд дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны “Seven summiteer” юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)