Владимир Путин: Өөрийнхөө төлөө санал өгөхөд хэцүү биш

 Оросын хамгийн баруун хязгаарын Калининград мужид сонгуулийн хэсгүүд нээгдлээ.  Сонгуульд тус бүсийн 789 мянган иргэд саналаа өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 542 санал хураах байрыг нээсэн байв. Мөн  далай тэнгист байгаа хөлөг онгоцнууд дээр 28 хэсгийг  ажиллуулж байгаа ажээ.
Оросын  өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн Оросын шинжлэх ухааны  академийн байр дахь санал хураах №2151 байранд ирж саналаа өглөө.

Санал өгсний дараа Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ өөрийн үүргээ гүйцэтгэж болохоор саналыг хангалттай гэж үзнэ” гэсэн байв. Өөрийн төлөө санал өгөхөд хэцүү байна уу гэсэн асуултад тэр “ Яагаад хэцүү гэж?  Би өөрийн санал болгож байгаа хөтөлбөртөө бүрэн итгэлтэй байгаа” гэж хэлжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. manai ulsad iim l hun heregte bgam daa ene 76g zuger buudah heregte

    0 0 Хариу бичих