Пёнчанд орос тамирчид саналаа урьдчилан өгчээ

Х.Дэлгэрэх


-ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн Удмурт, Астрахан, Самар, Саратов, и Ульяновск мужууд дахь санал хураалтын байрууд Москвагийн цагаар өглөөний 07:00-д нээгдлээ

-Бурятад эхний хоёр цагт сонгогчдын 15,33% санал өгчээ. Энэ үзүүлэлт Кемерово мужид 14,56% болсон нь өмнөх сонгуулийн мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар илүү болжээ.
-Балашиха хотхон Москва мужид хамгийн түрүүнд саналаа өгч эхлэв. Хотын анхны хэсгийн хороо 16-р сургуулийн байранд 6.00-д нээгдэн Ф.Э. Дзержинскийн нэрэмжит дивизийн цэргийн албан хаагчид Ерөнхийлөгчөө сонгож эхлэв. Энд хугацаат  цэргийн албан хаагчид, офицерүүд тэдний гэр бүл, Дзержинскийн  микрорайоны оршин суугчид  санал өгөх юм.
-Оросын нийслэлийн гурван нисэх буудалд санал хураах байр эрт нээгдэн зорчигчид нисэхийн өмнө саналаа өгч байна.
-Москвагийн цагаар өглөөний найман цаг болж байхад Орост 41222 санал өгөх байр нээгдэж, 55805 хэсгийн хороод ажлаа эхлээгүй байв.
-Алтайн хязгаарт эхний цагт 187321 хүн саналаа өгсөн байв.
-Пёнчанд орос тамирчид саналаа урьдчилан өгчээ. Энэ видео бичлэгт Севастополь хот, АНУ-ын Сан-Франциско хотуудад урдчилсан санал хураалт явагдаж байгаа харуулжээ. 
-Оросын зүүн хэсгийн бүх бүс нутагт сүлжээний хэрэглэгчид зургаа оруулах тусгай фото хүрээг нээжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)