“ДҮНЖИНГАРАВЫН ХУРД-2018”: Хурдан азарганууд барианд ирлээ

Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдаж байна. Энэ хаврын морин уралдааныг эрлийз дээд нас, азарга, их насны морь, соёолон насны төрлөөр явуулж байна.

Азарганы айргийн гуравт хурдалсан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, уяач Бунъяагийн Энхбатын буурал азаргаас бусад айргийн тавд хурдалсан  хүлгүүд эрлийз байсан хэмээн эх сурвалж мэдээллээ.

Бүртгүүлсэн дугаараар азарганы уралдааны айргийн тавд:

1. 73 дугаартай бор азарга
2. 128 дугаартай сартай хүрэн азарга
3. 132 дугаартай буурал азрага
4. 105 дугаартай хээр азрага
5. 82 дугаартай хамар цагаан азарга

Эрлийз ангилалын цуваа:

1.Н. Даш-Өлзийн зээрд
2. Г.Чинзоригийн хүрэн
3. Т.Батзоригийн бор
4. П.Сэргэлэнгийн хээр
5. Д.Одгэрэлийн бор


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)