“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт болно

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2018 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулна.

            “Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын илтгэлүүдийг сонсч болно. Мөн  “Геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “Геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)