Алтны нөөц ашигласны төлбөрийг 2019 он хүртэл орлогын хувиар тооцно

С.Сувд


Монгол Улсын Засгийн газраас “Алт-2 үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. 

“Алт-2 үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлжээ. Хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн  тайланг  нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэж байна.

 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанк 438.6 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 1,567.3 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 55.8 кг-аар илүү байна.  Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 101,418.11 төгрөг байна.

Салбарын яамнаас алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй 2018 оны 3-р сарын 02-ны өдөр Төрийн ордонд уулзаж санал солилцжээ. Уулзалтад холбогдох яам, агентлагаас гадна Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөл оролцож хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, техник технологийн зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцээд байгаа юм.

            Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, алтны нөөц ашигласны төлбөрийг /2019.01.01 хүртэл/ борлуулалтын орлогын 2.5 хувиар тооцох болсон нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг болсон билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ