“Эвэрестийг цэвэрлэе” аян өрнөж байна

Sagarmatha Pollution Control Committee (SPCC) хэмээх байгуулага уулчид, газарчидтай хамтран  “Дэлхийн дээвэр” гэгддэг манай гаригийн хамгийн өндөр уул Эверестийг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд  100 гаруй тонн хог цэвэрлэхээр төлөвлөсөн байна.

Хогны дийлэнхийг уулчид болон жуулчид үлдээдэг. Цэвэрлэгээ эхэлсэн эхний өдөр Катманду дахь Луклагийн нисэх буудалд 1200 кг хог буулгасан байна. Цаашид цэвэрлэгээний ажлыг улам эрчимжүүлж, аяны хүрээнд 100 гаруй тонн хог цэвэрлэхээр зохион байгуулагчид нь төлөвлөж байгаа аж.

Уулчид гэрээндээ бүх хогоо авч бууж ирэх заалт тусгадаг ч хүчилтөрөгчийн хоосон бортого зэрэг хогоо үлдээгээд явчихдаг тул орон нутгаас жил бүр цэвэрлэгээ хийхэд хүрдэг байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)