ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Х.Батсайхан


Манай хойд хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхлээд байна. санал авах эхний байрууд Алс Дорнодод /Макапдан, Сахалин, Камчатка гм/ орон нутгийн цагаар 08.00 цагт эхэлсэн, санал хураалт үргэлжилж байна. Монголын цагаар бол 05.00 цагт эхний санал авах байрууд нээгдсэн бөгөөд одоогоор дөрвөн цаг гаруй үргэлжлээд байгаа гэсэн үг юм. ОХУ өргөн уудам газар нутагтай учир зүүн хязгаарт санал авах байр нээгдэж байхад баруун хязгаарт шөнө болж байдаг онцлогтой.

Алс Дорнодын бүс нутгийн Чукоткийн автономит мужийн иргэд орой 20.00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой. Энд санал хураалт дуусч байхад Москвад өглөөний 11 цаг болж байх жишээтэй юм. Чукоткийн хязгаар, Камчаткад 55 хэсгийн хороо, 94 санал авах байр байгуулагдан иргэдээс санал авч байгаа юм.  

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг засаг захиргааны 85 субъект 11 цагийн бүсийг дамнан байршдаг. Москвад 00.00 цаг болж байхад Магадан, Сахалинд санал авах байрууд нээгдэж, хамгийн сүүлд баруун захын Калининград мужид санал хураалт өндөрлөдөг юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)