Б.Ганболд гүйлтийн цанын тэмцээнд 14-т орлоо

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн паралимпийн наадам маргааш өндөрлөнө. Өнөөдөр Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд Cross-Country Skiing буюу гүйлтийн цанын төрөлд уралдаж 14 дүгээр байрт оржээ. Энэхүү уралдаанд Японы тамирчин Ёшихира Нитта түрүүлж, Украйны тамирчин Григорий Вовчински, Канадын тамирчин Марк Арендс нар удаалж, медалийн тавцанд зогсчээ.  

Алтан медаль хүртсэн тамирчин 10 км замыг 24:06.8 минутад туулсан бол манай тамирчин 27:09.1 минутад туулсан байна.  

Манай тамирчны өнөөдрийн гүйлтийн цанын уралдаанд үзүүлсэн амжилт. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)