Какирюү М.Ананд башёг тэргүүлж байна

А.Санчир


Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё Осака хотноо үргэлжилж байна. Өнөөдөр долоо дахь өдрийн барилдааны дараахь байдлаар харү башёг ёкозүна Какирюү М.Ананд, бразиль сүмоч маэгашира Кайсэй нар нэг ч өвдөг шороодолгүй хошуучилж байна. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Кисеносато нар гуравдугаар сарын башёг өнжсөнөөр Какирюү М.Ананд гарцаар их аваргуудын нэр хүндийг хамгаалан амжилттай барилдаж буй юм.  

Долоон өдрийн дараахь байдлаар монгол сүмочдоос Ичиножёо Ичинноров, Араваши Дөлгөөн, Азумару Тодбилэг нар өвдөг шороодсон бол Тамаваши Мөнх-Оргил дөрөв дэх даваагаа авчээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)