Ши Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогджээ

БНХАУ-ын даргаар Ши Жиньпин улиран сонгогджээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын XIII сонгуулийн анхдугаар чуулганаар өчигдөр Ши Жиньпинийг 100 хувийн саналаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн даргаар сонгосон байна.

Уг хурлаар мөн Ли Жаньшүг XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгож, Ван Чишанийг БНХАУ-ын орлогч даргаар сонгожээ. XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы V бүгд хурлын дараа, Үндсэн хуулийн өмнө тангараг өргөх ёслол хийсэн байна. Энэ бол Үндсэн хуулийн өмнө тангараг өргөх тогтолцоог хэрэгжүүлснээс хойш Хятадын удирдагчид анх удаагаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдөд хандан Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн явдал болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)