Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит тэмцээн болно

Eagle.mn


Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд эхэлнэ. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулж байгаа юм. “Мехико-1968” олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медаль хүртсэний түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа энэ жилийн тэмцээний онцлог. Бямба гаригт хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92, охидын 43, 49, 57, 65, 73, ням гаригт хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болно. Маргааш 17:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагаа болох бөгөөд Мехикогийн олимпийн медальтнууддаа хүндэтгэл үзүүлнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дөрвөд хүн хүн биш.Дөрвөн шийр мах биш!

    0 0 Хариу бичих
    • Завханыхан завхай,Говь Алтайнхан өмхий,Булганыхан будилаантай,Архангайнхан танк хүлдэг,Говийнхон цус ойртсон гээд аваргын олон мэргэн цэцэн үгнүүд байгаа байгаа!

      0 0