Г.Алтан: Намайг АТГ-аас баривчиллаа гэдэг ор үндэсгүй, худлаа мэдээлэл

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүүг энэ сарын 13-нд АТГ-аас баривчилсан. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан “Алтжин” группийн захирал Г.Алтан АТГ дуудаж мэдүүлэг авсан, мөн Г.Алтжин хуурамч бичиг баримт ашиглан Алтанбулагийн хилээр гарах гэж байгаад баригдлаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар “Алтжин” группийн захирал Г.Алтангаас тодрууллаа.

-Таныг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан баривчлан саатуулсан, мэдүүлэг авсан гэх мэт мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би бүх асуултад удахгүй хариу өгнө. Гадуур сайтуудаар яваад байгаа худлаа мэдээлэлд эхлээд хариулт өгье. Нэгдүгээрт, Г.Алтанг баривчиллаа гэсэн мэдээ худлаа. АТГ “Жаст”-ын Батхүүгийн “Стандарт” банкны өртэй холбоотойгоор намайг дуудаж асууж байна гэсэн мэдээлэл ч худлаа. Хуурамч бичиг баримтаар “Алтанбулаг” боомтоор оргон зайлах гэж байхад нь баривчиллаа гэдэг бас ор үндэсгүй худлаа.

“Жаст”-ын Батхүү гэдэг чинь бие даасан хувь хүн. “Алтжин” гэдэг шал өөр компани. Батхүү “Стандарт” банкнаас зээл авч байсан юм уу, аваагүй байсан юм уу, яаж авсан энэ тэрийг нь би мэдэхгүй ээ. Би “Жаст”-д нэг ширхэг хувьцаа ч эзэмшдэггүй. Тийм учраас намайг АТГ болоод бусад хууль хяналтын байгууллагуудаас “Стандарт” банк, “Жаст”-ын Батхүүтэй холбоотой шалгаж байгаа юм огт байхгүй. Энэ бол санаатайгаар тарааж байгаа мэдээлэл. Хэн тараагаад байгаа вэ гэдэг эх үүсвэрийг нь би мэдэж байна. Энэ талаар удахгүй би дэлгэрэнгүй мэдээлнэ.

-“Жаст”-ын Ш.Батхүүг хэр мэдэх вэ?

-“Жаст”-ын Батхүүг би танина. Яагаад гэвэл манай хүү Сүрэнгээс 32 сая 850 мянган ам.долларыг 2010 онд зээлсэн. Зээлэхдээ “Хадгаламж” банкны батлан даалт гаргаж өгсөн нь үнэн. “Хадгаламж” банкны батлан даалтыг яагаад “Жаст”-ын Батхүү гаргаж өгсөн юм гэхээр “Хадгаламж” банк ганцхан Батхүүгийн эзэмшилд байсан юм. Банкны батлан даалт бол зүгээр нэг Батхүүгийн гарын үсгээр ч болдог юм биш. Тэр чинь ТУЗ-ийн арваад хүн шийдвэр гаргана. Эрсдлийн хороо энэ тэрээр орно. Энэ бол жинхэнэ батлан даалт аа. “Жаст” групп нь төлж чадахгүй бол батлан даагч нь төлдөг. Жишээлбэл ээж чинь тэтгэврийн зээл авахдаа батлан даагч аваад ир гэвэл чи явж очоод батлан даалт гаргана. Ээж чинь төлж чадахгүй бол чи л төлж таарна аа даа. Тийм л батлан даалт байхгүй юу. Тэр батлан даалтаа Сүрэнд хийж өгсөн. Тэгээд “Хадгаламж” банкийг төр хураагаад авчихсан учир эрх үүрэг нь төрд шилжээд “Жаст”-ын Батхүүгийн зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн банк төлөх болчихоод байгаа нь бол үнэн. Тэгэхээр би “Жаст”-ын Батхүүгээс авлагатай. Тэрнээс биш Батхүү “Жаст” групп гэдгээрээ “Стандарт” банкнаас зээл авчихаад зүгээр л Алтан гэдэг хүнд аваачаад өгөх үү. Одоо хүмүүс ах дүүдээ ч өгөхгүй байгаа биз дээ. Ийм хачин юм яриад шуугиад байгаа юм аа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Сайхаан, ийм л ажил хэрэгч байх хэрэгтэй юм даа. ажил хэрэгч хүн сайхан юмаа. та нар муулж гоочилхынхоо оронд ажил хөдөлмөр хийж үзээч хөдөөний хог шаарнуудаа, хотод ирээд хулгай хийхээс өөр ю мэдэхгүй

    0 0 Хариу бичих
  2. Ажил хэрэгч зоригтой эмэгтэй шүү. Төрөөс төрсөн тэрбумтан эрэнцэрүүдээс илүү. илүү. Хов. хулгай.атаархал.хавчилт.шахалт.зальт этгээдүүдийн дундуур сөхрөхгүй яваад байгаа цөөхөн эмэгтэйчүүдийн нэг нь. Ажил үйлс.эрүүл мэндэд нь АМЖИЛТ.

    0 0 Хариу бичих
  3. Бензин колонкуудийг нь Жаст нөгөө мөнгөөрө аваа биз дэ

    0 0 Хариу бичих
  4. Баттулга голгийн ТЗаас идсэн $274 саяаас нэг зээлэхсэн эсвэл Синга луухан Лимийг $ тэр бумтан бологсон Монголын баялгаас жоохныг авч ороо дарахсан

    1 0 Хариу бичих
  5. Shulam chine yasan tom bainaa. Umhii durvudiin hamgaalaltand bainga bna geed itgechihej

    0 0 Хариу бичих
  6. Алтан гэдэг Авгай мөнгөтөй байж болно, бусадтай Хуйвалдаж Хулгайлж Худалдаж авч болно гэхдээ , Бурханыг хэзээ ч аргалж Худалдаж авч чадахгүй харин нь ч Бурханы хатуу Гэсгээлийг амсаж л таарна,

    0 0 Хариу бичих
  7. Нямкагын найз эмэгтэй ХЗЯ-ы сайд хамгаалагчтай юм шиг ярьсан бна шд

    0 0 Хариу бичих
  8. ОЛОН АРГЫНХАА НЭГИЙГ Л ЯРИЛАА

    1 0 Хариу бичих
  9. 30 сая доллар зээлүүлдэг карманы мөнгөтэй хүн монголд олон болох болтугай

    0 0 Хариу бичих
  10. МАНгийн луйварчид гэж

    1 0 Хариу бичих
  11. Яая, манай үндэсний бизнесмэнүүд, хөрөнгөтнүүд гоё байна шүү, ийм их мөнгөтэй хөрөнгөтэй нь олшроосой. Улс орны эдийн засгийн хүч чадал, тогтвортой байдал ийм хүмүүсийн нуруун дээр тогтож байдаг юм. Хүү нь хүнд мөнгө зээлүүлэхэд л 30-40 сая долларын хэмжээнд, айн?

    0 0 Хариу бичих
  12. Энэ шижгийн авгай зугтах газаргүйдээ ккк

    2 0 Хариу бичих
  13. ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫГ ТАНДАХ ГЭЖ НЯМДОРЖ , АЛТАН НАРЫН БҮЛЭГЛЭЛИЙН ӨӨРСДИЙНХ НЬ ЗОРИУД ТАРААСАН ЦУУ !!! МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН УЛСТӨР, БАНК САНХҮҮГИЙН МАХИНАЦИЙГ ЯАЖ * ХУУЛЬ НОМ * - ЫН ДАГУУ ЯВУУЛДАГИЙГ ШУНАЛТАЙ АВГАЙ ӨӨРӨӨ ГЭНЭДЭЭД ХАГАС ХУГАС ИЛЧИЛЖЭЭ

    1 1 Хариу бичих