“Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Eagle.mn


Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог. Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болон дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны академитай хамтран “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Усны салбарын хөгжлийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн ховор, нандин бүтээлүүдээс бүрдсэн энэхүү үзэсгэлэн нэг сарын хугацаанд нээлттэй байх ажээ. Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар болон усны салбарын үе үеийн төлөөллүүд оролцлоо. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)