Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэхдээ нэг ч хүнийг орхигдуулж болохгүй

Eagle.mn


Хөдөлмөр нийгмийн улсын гурван талт хэлэлцээрт төрийн албан хаагчид тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын цалингийн тогтолцоог шинэчлэх дэд ажлын хэсэг хоёр сайдын хамтарсан тушаалаар өнгөрсөн жил байгуулагджээ. Үнэлгээний хороо жилийн турш  ажиллаж, үр дүнг нь 21 аймаг, Улаанбаатар хотын бүх шатны эмнэлгийн төлөөллүүдэд өнөөдөр танилцуулсан юм.

Ажлын хэсэг 31 байгууллагын 2600 гаруй ажлын байранд үнэлгээ хийж, ачаалалтай нь уялдуулсан цалингийн ангилал зэрэглэл тогтоохоор боловсруулсан байна. Жишээлбэл, мэс заслын, эмэгтэйчүүдийн, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар илүү ачаалалтай учраас ангилал нь дээгүүр бичигдэж байгаа аж. Энэ нь одоогийн тогтолцооны шинэчлэл болох талаар Үнэлгээний хорооныхон хэлж байлаа.

Энэ талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.МягмарЭрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн ангилал 2007 оноос хойш шинэчлэгдээгүй. Үндсэн цалингийн доод жишиг 2014 оноос хойш, шинэчлэгдээгүй, нэг жил, 10 жил ажилласан эмч нарын цалингийн зөрүү 4400-5000 төгрөг байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байгаа. Одоо байгаа цалингийн ангилал ажлын ачаалал, ур чадвартай зохицож чадахгүй байна. Тиймээс цалингийн ангилал зэрэглэлийг нэн яаралтай шинэчлэх ёстой. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нэг ч ажилтан, албан хаагчдыг орхигдуулж болохгүй. Үүний дараа цалингийн доод жишгийг шинэчлэх шаардлага бий. Судалгаа тооцоо бэлэн болсон, өнөөдөр салбарынхны санал дүгнэлтийг тусгаад Засгийн газраар батлуулах саналтай байгаа. Үүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам дэмжиж хамтарч байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн ангилал 2007 оноос хойш шинэчлэгдээгүй. Үндсэн цалингийн доод жишиг 2014 оноос хойш, шинэчлэгдээгүй, нэг жил, 10 жил ажилласан эмч нарын цалингийн зөрүү 4400-5000 төгрөг байна

Аль ч тасгийн сувилагч ижил цалинтай. Хийж байгаа ажил, нарийн мэргэжлээр нь, ажлын ачаалалтай нь уялдуулсан ангилал бий болгох ёстой. Олон жил үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд цалин нэмэгдүүлэх талаар ярьсан. Эмч нарын үндсэн цалин өндөр байх ёстой, дараа нь илүү цагийн хөлсийг журмаараа олгох ёстой. Үндсэндээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэмэгдэл эмнэлэг бүр дээр харилцан адилгүй байдаг. Үр дүнгийн урамшууллыг шударга бус олгож байх жишээтэй. Тиймээс суурь цалингаа өндөр байлгах бодлого барьж байгаа” гэв.

Харин энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Х.Өлзий-Орших “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссаны дагуу энэ ажил хийгдэж байна. Хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн яамтай хамтраад ажлын байрны үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу хийсэн. Үүнд суурилж эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалин ангиллыг шинэчлэн боловсруулах ажил яригдаж байна. Ангилал, зэрэглэл шинэчлэгдэхээр цалин хөлсний асуудал хөндөгдөнө. Ажлын байрны болон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, мэргэшилд суурилсан байдлыг тогтоохын тулд ажлын байрны үнэлгээг хийж байгаа. Эрүүл мэндийн төрийн үйлчилгээний салбарын ангилал зэрэглэл энэ чиглэл рүүгээ өөрчлөгдөнө. Одоо бол гурав, хоёрдагч шатлалын эмнэлгийн дарга гэдгээр ангилагдсан байгаа. Үүнийг ажлын байр тал руу буюу ур чадвар, хариуцлагатай нь уялдуулсан ангилал руу боловсруулж гаргана гэсэн үг.

Ажлын байрны үнэлгээг 2017 онд хийлээ, тэгэхээр энэ жилдээ багтаан ангилал зэрэглэлээ шинэчлэх байх. Боловсрол, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал зэрэглэл 2018 ондоо багтах байх гэсэн таамагтай байна. Асуудал хариуцсан яам нь Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлнэ” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongold dundaj tsalin say hoer /1.200 000/ gej hevleleer medeelsen alban esnii medeeg harlaa. Manai terguuleh zeregtei emch nariin tsalin 600000 orchim baigaa bizdee. arai denduu baigaa yum bish uu!!! Haana ch, ali ch ulsad emch nariin tsalin dundjaas arai deer bizdee. Muu nert ta nariin haraadag sots niigmiin ued emch nariin tsalin dundaj tsalingaas deer baisan yum ter ued ulsiin hemjeegeer avch uzvel dundaj tsalin 600 baisan emch nariin tsalin 700 bailaa.Harj uzeh tsag bolson. Tangarag orgoson gedgeer laahaidaj emch hunii hodolmoriig uneguiduulj neg torliin hodolmoriin moljlog yavagdaj baina.Yadaj l ulsiin hemjeenii dundaj tsalingiin hemjeend emch nariin hodolmoriig uneleh estoi. Emch bolj tangarag ogohdoo hodolmoriin unelemjgui ajillana gej otgoogui ee. Ulsaas togtooson ajliin tsagtaa chi unench setgeleer hunii toloo ajilna gej l orgoson.. Harin ch hund ovchitnoo hayaad yavj chadahgui iluu tsagaar zondoo l ajildagch ter burtee iluu tsagiin hols geed nehdeggui ee

    0 0 Хариу бичих