Мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу энэ сарын сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдар хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг Сан дээд сургуулийн танхимд өчигдөр зохион байгуулж, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19, 47, 73, Ес эрдэм, Эрхэт эрдэм, Эрдмийн ач, Номун далай, Русская гимназия сургуулиудын 350 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

Энэ үеэр хувь хүний хөгжлийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтын талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Доржхорол нар мэдээлэл өглөө.

 Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)