Катартай хамтарч цэргийн хээрийн сургууль хийх асуудал яригджээ

Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд Катар улсад айлчилжээ. Сайд айлчлалынхаа үеэр Катарын Батлан хамгаалахын сайд Халид бин Мухаммед Аль Аттитай уулзаж, албан ёсны яриа хэлэлцээр хийсэн байна. Уулзалтын үр дүнд хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирчээ. Тухайлбал, жил бүр уламжлал болгон зохиогддог “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуульд Катарыг оролцуулах асуудлыг хөндсөн байна.

DIMDEX-2018 үзэсгэлэнгийн танхим

Хоёр сайд мөн уулзалтынх нь үеэр зохион байгуулагдаж таарсан Тэнгисийн цэргийн техник, технологийн үзэсгэлэн (DIMDEX)-г хамтдаа үзэж сонирхжээ. Энэхүү үзэсгэлэн нь жил бүрийн өдийд Доха хотод болдог олон улсыг хамарсан том үйл явдал аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)