Нүцгэн жагсаалыг сурвалжилсан сайтыг хаажээ

“Мандтугай.мн” сайтыг ямар мэдэгдэл өгөлгүйгээр хааж хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдсан хэмээн тус сайтын сэтгүүлчид хэлж байна. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд эрхээ хамгаалан тэмцсэн жагсаалыг бүрэн эхээр нь сурвалжилсны төлөө хаасан байх гэж “Мандтугай.мн” сайтын эрхлэгч Н.Цэндбат хэллээ.

Тус сайтын эрхлэгч Н.Цэндбатаас энэ талаар тодрууллаа.

-Яагаад танай сайтыг хаасан юм бол. Хаахын өмнө ямар нэгэн мэдэгдэл анхааруулга хүргүүлсэн үү?

-Ямар ч мэдэгдэл, анхааруулга өгөөгүй. Бүр мэйл хаягаар  ч ирээгүй. Шууд хаачихсан.

-Тэгээд холбогдох газраас нь тодруулсан уу?

-Манай сайтын хост гадаадад байдаг юм. Тэгээд сервер, программ хариуцсан хүнээрээ асуулгасан чинь садар самуун сурталчилсан гээд хаасан гэсэн тайлбар өгсөн байна. Сайн тайлбарлаж хэллээ. Хуулийн хэлтсийнхнээрээ нягталж шалгуулж байна гэсэн хариу ирсэн.

-Ямар нэгэн байдлаар хууль бус сурталчилгаа хийсэн гэж харагдах зүйл нийтлэгдсэн юм болов уу. Тухайлбал энэ сарын 8-нд болсон хагас нүцгэн жагсаалын тухай олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтууд нийтэлсэн шүү дээ?

-Бидний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн, бас садар самуун ч юм уу, секс сурталчилсан мэдээлэл тавиагүй. Харин үзэл бодлоо илэрхийлж байгаа ээжүүдийн үгийг олон түмэн сонсоосой гэж хүсч бодит мэдээллийг бодитоор нь тавьсан.

Ер нь манай улсад хэвлэлийн эрх чөлөөнд маш их халдаж байна. Юм бол бол хааж, боож, эсвэл шүүх цагдаад дууддаг болжээ.Сэтгүүлч хаа газар очоод мэдээлэл авах гэхээр тэндээс, эндээс зөвшөөрөл ав гэдэг.

Гадаадын сервер найдвартай гэж бодож хост байршуулсан ч бас л найдваргүй л юм байна. Манай улсын эрх бүхий байгууллагаас  мэдээлэл явуулаад тийм хурдан хаачихлаа л гэж үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Толгойлогч гэж оросын суртал ухуулгын нэг сайтыг хаагаасай.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ