"Шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд эм бичиж өгсөн эмчийнхээ бичгийг аваад ирвэл хариуцлага тооцохгүй"

Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс үндэсний бөхийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. Шинжилгээний дүнгээр улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн бодис жагсаалтанд орсон бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж эмчилгээний зориулалтаар эм уусан тухайгаа тайлбарласан. Эдгээр бөхийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Тэрээр "Наадмаас наадмын хооронд болсон барилдааны үеэр хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах журамтай. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхөд хариуцлага ногдуулна гэсэн үг. Тухайн бөхчүүд эмчийнхээ бичиг өгсөн эмчилгээг баримт болгон авч ирэх ёстой. "Энэ эмийг тэр эмч ийм хэмжээнд уучих гэсэн болохоор би хэрэглэсэн юм" гэсэн баримт бичгээ үзүүлчихвэл хариуцлага үүрэхгүй" гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. УГААСАА ЯМАР ЖИНХЭНЭ СПОРТ БИШ ЗАН ҮЙЛ . ЖҮЖИГ НАЙРКА ЮМ ЧИНЬ

    0 0 Хариу бичих
  2. GEHDEE EDGEER BUHCHUUDIIN HEREGLESEN EMNUUD NII JIRIIN APTEKD BDAG EM SH DEE. HUN L YUM CHIN BAS UWDUNU EM UUNA SH DEE. BUHCHUUD GEHEEREE ROBOT BISH SHUU DEE

    0 0 Хариу бичих
  3. ЗА БҮР АМАР ЮМ БОЛОХ НЬ ЭМЧИЙН ЖОР ҮЗҮҮЛЭЭД ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ БОЛОХ ЮМ ШИГ ЯРЬЖЭЭ !!! ДУРЫН ЭМЧЭЭРЭЭ ИСТОРИ НЭЭЛГЭН ОНОШ ЭМЧИЛГЭЭ ХӨТЛҮҮЛЖ ЖОР БИЧҮҮЛЭН ХОРИГЛОСОН ЭМ БЭЛДМЭЛ ЗОРГООРОО ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЮМ ШИГ ЗАЛЖЭЭ! ЗАЙЛААЧЭЭ!!!

    0 0 Хариу бичих
  4. joloonii erhee hasuulah gd tsagdaa dr bj bgaad shahaj uulgasan hunee avaad ir gvel bolichihu te

    0 0 Хариу бичих
  5. Ямар нэгэн шалтаг хэлээд байвал эрхийг нь хасахгүй нь гэж ойлгов. Үндэсний бөх ямар их спорт биш. Допингийн шинжилгээгээр ч яадаг байна. Мэргэжлийн спорт ч биш. Үндэсний !!! гээд байхад

    1 0 Хариу бичих
    • Шударга өрсөлдөөн гэж бхгүй блношдээ хөө.сэргээш гж юу бдгийг мэдэх үү.

      0 0
    • yag zuv sanaa gants neg daavariin bodis bol yaadiim . buhel buten zoriulaltiin bulchin zadlah em taria l heregleegui bol

      1 1