Элчин сайд тэмээ, цагаан зээртэй найзалжээ

А.Санчир


АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр Дорнод аймгийн төр захиргааны байгууллагууд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж танилцжээ. Мөн тус аймаг дахь хилийн цэргийн ангид зочилсон байна. Энэ үеэрээ тэрээр Мэнэнгийн талыг үзэн сэтгэл хөдөлсөн ажээ. Цастай талд хонь адил бэлчээрлэх цагаан зээр болон сүрлэг сайхан тэмээ хараад Элчин сайд шинэ найзтай боллоо гэжээ. Энэ тухайгаа “Америкчууд болон Монголчууд улс орныхоо үзэсгэлэнт уудам нутгийнхаа сүлд хиймориос өвлөсөн эрх чөлөө, анхдагч байдлыг эрхэмлэх зан чанараараа адил хүмүүс. Дорнод нутгаар аялах зууртаа хэдэн шинэ найзуудтай боллоо” хэмээн ЭСЯ-ныхаа албан ёсны фэйж хуудаснаа бичжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)