"Apple" шинэ бүтээгдэхүүнээ зарладаг, бүтээгч нарт зориулсан жил тутмын "WWDC 2018" бага хурлаа зарласан тухай TechRadar мэдээлэв. "Apple" яг ямар шинэ бүтээлээ тэнд танилцуулах нь тодорхойгүй. Гэхдээ шинжээчид macOS, iOS, watchOS, tvOS үйлдлийн системүүдийн шинэ хувилбарыг танилцуулна гэж таамаглаж байна. Үүний зэрэгцээ, Mac Pro ба MacBook гэх загваруудын шинэчилсэн хувилбар танилцуулагдана гэсэн хүлээлт ч байгаа.
"Loup Ventures" судалгааны агентлаг iPhone-н эзэд "Apple"-ийн шинэ бүтээгдэхүүнд хэрхэн ханддагийг судалжээ. Агентлагийн мэдээгээр энэ онд шинэ iPhone авна гэж олон хүн хариулсан аж. Хаалттай явуулсан судалгаагаар iPhone төхөөрөмжийг эзэмшигчдийн 22 хувь нь энэ онд гарах шинэ загвараас авна гэсэн бол 20 хувь нь хамгийн сүүлчийн загварыг авна гэсэн итгэлгүй ч заавал iPhone X эсвэл iPhone 8/8 Plus төхөөрөмжтэй болно гэсэн байв.
Энэ онд сайжруулагдсан хэд хэдэн смартфон бас нэг төсвийн аппарат гарах учраас шинэ бүтээгдэхүүнд олон нийт төдийлөн хорхойтохгүй байгаа ажээ.
Зочин 1 сарын өмнө
төсвийн аппарат :)))))))))))))) элэг авах нь ээ. хямд үнэтэй гээд биччихэд болохгүй бна уу ?
0 0 Хариу бичих