Х.Энхмандах хүрэл медалийн болзол хангалаа

Польш улсад боксын насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн болж байна. Тэмцээнд 21 орны нийт 146 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манайхаас тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор оролцсон боксчдоос “Алдар” спорт хорооны тамирчин 49 кг-ын жинд Х.Энхмандах хүрэл медалийн болзол хангалаа. Өнөөдөр хүрэл медалийн төлөө 51 кг-д М.Нандинцэцэг Бразилын боксчинтой тулалдах бол 57 кг-д М.Намуун Герман, 56 кг-д Б.Төгөлдөр Туркменистан, Б.64 кг-д Г.Баярхүү Польшийн тамирчинтай тулалдах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)