Дэд сайд Д.Загджав Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Энэтхэг улсаас Монгол Улсанд суугаа Элчин сайд Суреш Бабутг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд дэд сайд Д.Загджав ирэх сарын 10-12-нд Энэтхэг улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдах 16 дахь удаагийн олон улсын эрчим хүчний форумын сайд нарын уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг оролцохыг урьсанд талархал илэрхийлсэн байна. Тус уулзалтад дэд сайд Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг төлөөлж, Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцохоор болжээ. Дэд сайд Д.Загджав "Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БАДАМЖУНАЙ ЗАГДЖАВ НАРАНХҮҮ ЧИНБАТ НАРЫН МИ ЭНХБОЛДЫН ГАЗАР ДАМЛАГЧДЫН ҮЕ МОНГОЛД ХЭЗЭЭ ДУУСАХ БОЛ?

    0 0 Хариу бичих