Монгол зураач Чех улсад үзэсгэлэнгээ дэлгэжээ

Чех улсын Писек хотын Байгаль, түүхийн музейд Шаазан эдлэлийн зураг, чимэглэлийн үзэсгэлэнгийн нээлт болжээ. Тус үзэсгэлэнд Монгол, Чех, Канад, Франц, Молдав улсын уран бүтээлчид оролцож Азийн уламжлалт хэв загварыг орчин үеийн арга технологитой хослуулан урласан өөрсдийн ховор нандин бүтээлүүдээ нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Н.Наранбат оролцсон бөгөөд Чехийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөн тус улсад мэргэжлээрээ ажиллаж буй зураач Д.Үнэнт “Морьтон хүүхдүүд”, “Морь унасан эмэгтэй” зэрэг өөрийн найман бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцжээ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг олон улсын “Хил хязгааргүй эмч нар” ТББ-д хандивлах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)