Уулчдад “Эр зоригийн алдар” одон гардууллаа

Монголын мөсөнд авиралтын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан Н.Хэрлэн, О.Сайханжаргал нарыг Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй хүлээн авч уулзав. Тэд саяхан болсон мөсөнд авиралтын Азийн АШТ-ээс анхны мөнгөн хүрэл медалийг эх орондоо авчирсан бөгөөд уулчдад МЗХ-ноос “Эр зоригийн алдар” одон гардууллаа. Н.Хэрлэн, О.Сайханжаргал нар саяхан БТСГ-аас олон улсын хэмжээний мастерын цол тэмдгээ гардан авчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Одонг гагцхүү МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар гардуулна. МУ-ын одонд Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавьяаны одон, Алдарт эхийн I, II зэргийн одон хамаарна. Харин МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар бус аливаа төрийн болон төрийн бус байгууллагын дотоод журмыг үндэслэн олгогддог энгэрт зүүх зориулалт бүхий шагналыг тэмдэг гэнэ. Тэгэхээр "Монголын Залуучуудын Холбоо" Төрийн бус байгууллагаас дээрх нэр бүхий хүмүүст олгосон "Эр зоригийн алдар" шагналыг тэмдэг гэж тодорхойлно. Иймээс гарчгаа 'Уулчдад "Эр зоригийн алдар" тэмдэг гардууллаа.' гэх нь зүйд нийцнэ. Энэ мэтчлэн тодорхойлон заасан нэр томьёог мэдэхгүйгээр буруу ашиглах нь утгын төөрөгдөлд хүргэнэ.

    3 0 Хариу бичих