Дөрвөн нам дээд үндсэн хуулийн төслийг батлах тунхагт гарын үсэг зурлаа

МАХН-аас боловсруулсан Дээд Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах чиглэлд МНН, МҮАН, ИЗНН хамтарч ажиллах болж, тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

Тунхаг бичигт “Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна" хэмээжээ. Түүнчлэн Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэсэн хоёр парламенттай болох, Төр залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох, залуу гэр бүлийг орон сууцаар хангах зардлыг хариуцах, БНМУ-ыг цогцлоон байгуулж ядуурлыг бүр мөсөн арилгах зэрэг заалт оруулсан байна. Мөн газрын баялгийг монгол хүн, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулах, Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа, гэрчилгээ олгох зэргийг тусгажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ Энхбаяр гандан буурахгүй нөхөр юмаа. Түүнийг дагахаар шийдсэн нөхдүүд харах мэлмийгээ ухаж Энхбаярт өгөөд нэг гартаа цагаан таяг, нөгөө гараараа Энхбаярыг сугадаад хаа хүрнэ гэж бодож байга юм бол. Ард олноос дэмжлэггүй болохоор эцсийн найдлага Энхбаярыг дагахаас өөр гарцгүй болж дээ.

    0 0 Хариу бичих
  2. Манай Ман байхад эднийг хэзээ ч дээшээ гаргахгүй ээ

    0 0 Хариу бичих