Д.Отгондалай Хүмүүнлэгийн “Элч тамирчин” болов

Боксын олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай “Элч тамирчин” болжээ. Д.Отгондалайд энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооны гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн гадруулсан байна.  Д.Отгондалай гавьяат сүүлийн үед тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа бөгөөд залуу тамирчидаа дэмжих зорилгоор Үндэсний шигшээ багаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Тэрээр боксын спортоор олимп, ДАШТ-нд өндөр амжилт үзүүлсэнээс гадна Азийн АШТ, “Инчён-2014” Азийн наадамд түрүүлж, Тайландын эзэн хааны цомоос хошой алтан медаль хүртсэн билээ.  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)