Д.Цогтбаатар: БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагыг манай Засгийн газар дэмжиж байгаа

Азербайжан улсын Баку хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей дахь Торгоны замыг дэмжих бүлгийн олон улсын анхдугаар бага хурал “Торгоны замын эдийн засгийн бүс дэх хамтын ажиллагаа, соёлын харилцааг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор болж байна. Энэхүү бага хуралд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар оролцож байгаа юм. Хурлын эхний өдөр болсон хуралдаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлжээ. Тэрбээр Торгоны замын хөгжилд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлоод Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин цагийн санаачлагууд, нэн ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг онцолжээ. Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлага нь дан ганц худалдаа, эдийн засаг бус соёл, хүмүүнлэг, хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг ч дурдсан байна. Мөн Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлагын хүрээнд шинэ санал, санаачлага гаргасан, өсөх ирээдүйтэй залуу дипломатууд, судлаачдыг дэмжих тэтгэлэг бий болгох санал дэвшүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хятад Шанхайн уулзалтанд Монголоос төлөөлөгч урьсныг тэднийг занаж ирсэн Орос Женког урьсан гэж Монголчуудад мэдэгдсэн бил үү?

    0 0 Хариу бичих