Энэтхэгийн парламентад Энэтхэг, Монголын найрамдлын бүлэг байгуулагджээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын  Батлан  хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар тус улсад айлчилсан. Айлчлалынхаа үеэр парламентад шинээр байгуулагдсан Энэтхэг, Монголын найрамдлын бүлгийн анхны хуралд урилгаар оролцжээ. Энэтхэгийн парламентын дээд, доод танхимын 15 гишүүнээс бүрдсэн найрамдлын бүлгийг Харьяана мужийн Амбала тойргоос парламентын доод танхимд улиран сонгогдсон ноён Ратан Лал Катария тэргүүлэхээр болжээ. Хоёр орны парламентын гишүүд Монгол, Энэтхэгийн хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентад суудалтай улс төрийн намууд, олон нийтийн болон орон нутгийн байгууллагын  ажил хэрэгч хэлхээ холбоог дэмжихийн чухлыг онцолжээ.

УИХ-д ч Монгол, Энэтхэгийн парламентын бүлэг байдаг бөгөөд тус бүлгийг Б.Ундармаа гишүүн ахалж дараахь гишүүд бүрэлдэхүүнд нь багтдаг юм. 

  1. Н.Амарзаяа
  2. Ж.Батзандан
  3. О.Батнасан
  4. Ж.Бат-Эрдэнэ
  5. Л.Болд
  6. Х.Болорчулуун
  7. Д.Ганболд
  8. Д.Гантулга
  9. Ц.Мөнх-Оргил
  10. Г.Мөнхцэцэг
  11. М.Оюунчимэг
  12. А.Сүхбат
  13. Ч.Улаан

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)