Хөлбөмбөгийн ДАШТ-ын тасалбарыг санамсаргүй сонголтын аргаар хуваарилж байна

Энэ жилийн Хөлбөмбөгийн ДАШТ-ын 1 сая 303 мянга 616 ширхэг борлогдоод байгаа тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллэв. ОХУ-д зохиогдох ДАШТ-ний тасалбарыг худалдаж авах хүсэлтээ ФИФА-гийн албан ёсны цахим хуудсанд хандан гаргах аж. Мэдээж хэрэг хүсэлт гаргасан хүн бүр тасалбартай болох авах боломж байхгүй. Тиймээс хүсэлтийн тоо суудлын тооноос давсан тохиолдолд тасалбарыг санамсаргүйгээр сонголт хийх аргаар хуваарилж байгаа юм.

Өнөөдрийг хүртэл зарагдсан тасалбарын дийлэнхийг буюу  нийт 197 мянга 832 тасалбар ыг Оросын хөгжөөн дэмжигчид худалдан авчээ. Дараагаар нь Колумби, Бразили, Перу, Герман, АНУ, Мексик, Австрали, Аргентин, Их Британи болон Польш улсууд орж буй гэнэ.  
Хөлбөмбөгийн ДАШТ-2018 тоглолт ирэх зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэлх хугацаанд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)