Ё.Отгонбаярыг Элчин сайдаар явуулах хувьсгалын тохироо

УИХ 2017 оны тавдугаар сарын 25-нд Г.Тэнгэрийг Япон, Н.Чимгүүндарийг Канад, Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилсон. Гэвч тэд одоо хүртэл Элчин сайдаар яваагүй байна. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг эцэслэн томилох боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Элчин сайдад нэр дэвшигчдийг УИХ дэмжсэний дараа тухайн улсад нь Элчин сайдаар томилсон хүнээ танилцуулж, хүлээж авах, эсэхийг нь асууж, зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг илгээдэг. Дээрх хүмүүсийн тухайд томилогдсон улс орнууд нь хүлээж авахаа илэрхийлж хариуг нь ирүүлсэн байна.

Ямар шалтгааны улмаас Ерөнхийлөгч байр сууриа өөрчилсөн нь анхаарал татаж байна. Асуудлыг лавлан харвал Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилж явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үсчээ. Өөр хүнийг нэр дэвшүүлэн томилж явуулахад хаврын чуулганыг хүлээхээс эхлээд хамгийн багадаа хоёроос гурван сарын хугацаа орно. Гэвч АНУ-д суух Элчин сайдыг хугацаа алдалгүй томилж явуулах шаардлага үүссэн байна.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг дэмжихгүйгээ илэрхийлж тухайн улс орондоо авч очих ёстой Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсгээ зураагүй юм. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд энэ тухайгаа илэрхийлж Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна. Иймд эл асуудалд анхаарлаа хандуулж Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэсэн юм.

Мөн энэхүү байр суурийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа баталгаажуулжээ. Гэтэл үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх байр суурь АНУ-д Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярын тухайд өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна. Учир нь, зөвхөн түүнийг л Элчин сайдаар томилох тухай зарлиг гаргаж, Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурсан тухай мэдээлэл гарсан. Ямар шалтгааны улмаас Ерөнхийлөгч байр сууриа өөрчилсөн нь анхаарал татаж байна. Асуудлыг лавлан харвал Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилж явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Өөр хүнийг нэр дэвшүүлэн томилж явуулахад хаврын чуулганыг хүлээхээс эхлээд хамгийн багадаа хоёроос гурван сарын хугацаа орно. Гэвч АНУ-д суух Элчин сайдыг хугацаа алдалгүй томилж явуулах шаардлага үүссэн байна. БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ руу явуулах хувьсгалын тохироо хэрхэн бүрдсэнийг хүргэе.

  1. АНУ өөрийн улсад нь суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг жилд хоёр удаа хүлээн авдаг байна. Тодруулбал, жил бүрийн гурав болон есдүгээр сард хүлээн авдаг аж. Үүнийхээ дагуу энэ сарын сүүлчээр шинээр томилогдон ирж буй Элчин сайд нараа хүлээн авахаар төлөвлөжээ. Тиймээс энэхүү арга хэмжээнээс өмнө Элчин сайдаа эцэслэн томилж явуулахыг манай талд анхааруулсан байна.
  2. АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа Монгол Улстай байгуулах компакт гэрээгээ энэ оны эхний хагаст багтаан байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн. Монгол Улсыг төлөөлөн энэхүү гэрээг байгуулах яриа хэлэлцээнд оролцох, асуудлаа танилцуулахад Элчин сайдын үүрэг оролцоо их. Тиймээс энэхүү гэрээг байгуулахаас өмнө Монгол Улс заавал Элчин сайдаа томилсон байх шаардлагатай юм.
  3.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай захидлаар харилцаад амжсан. Ерөнхийлөгч Доналд Трамп хариу захидалдаа “Удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таныг Вашингтон хотноо хүлээн авахдаа таатай байх болно” гэсэн юм. Түүнийг энэ зун АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн саяхан АНУ-д ажиллаад ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө Ерөнхийлөгч айлчилна” гэжээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахыг үгүйсгэхгүй нь. Айлчлахаар шийдсэн тохиолдолд түүнээсээ өмнө Элчин сайдаа томилох зайлшгүй шаардлагатай.

Дээрх шалтгаануудын үүднээс Элчин сайдаа яаралтай томилж явуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ene yostoi bytehgui luivarchinhsdee, avgaigaa soliod joohon ohintoi suusan gej bgaa. idej uusan n zambraagaa aldsan gee bizdee. MAH araichdee uur hun oldoogui um bhdaa.

    0 0 Хариу бичих
  2. Энэ улайм цайндаа гарчихсан луйварчин чинь дарамталдаг рэкэтлэдэг хүмүүсээсээ мөнгөө цуглуулахдаа эхнэрийнхээ дансанд цуглуулж авдаг гэдгий нь олон жилийн өмнө цагдаа тагнуулынхан илрүүллээ гээд зурагтаар яриад байсан, тэгээд яалаа? Би лав баригдлаа, хоригдлоо гэж дуулаагүй. Харин, улам л тодроод, УИХ-д тасралтгүй суугаад л, одоо америкт суухгээд л. Баттулгад гэдэг том рэкэтчинд хангалттай төлөөгүй учраас хойшлуулаад байж. Одоо төлчихсөн юм байна л даа.

    0 0 Хариу бичих
  3. iim zavaan yumnuudaar elchin ilgeeh yamar hereg bnaa Bas l no-toi nuhur Manaih ard tumnee ih huurah yumaa Ene hun yavah esgui yum shuugiadl bsan yasan Iddeg uudag yumnuudin arga ni yum bhldaa Turiin deer toglolt yavuulchihaad daraa ni 461-d tsuglastgaadag jamtai ulsuud odoo yay gehev

    0 0 Хариу бичих
  4. Энэ баагий нэг элчин сайд болж үзэх гэж мөнч их зүтгэж байна даа чааваас гэж. Энэнээс өөр амьтан байсан бол их хэзий нь орхиж хаясан.

    0 0 Хариу бичих
  5. Энэ хүн томилогдвол Жэнкогиын Трампаас гуйсан туслалцаа салхинд хийснэ. 60 Тэрбумын нэг хэлтэрхий нь мөнөөс мөн.

    0 0 Хариу бичих