3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын төлөө тоглоно

БНХАУ-ын Шензен хотод ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд  болох Азийн АШТ-д 3х3 сагсан бөмбөгийн Монголын эрэгтэй шигшээ баг оролцоно.

 Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ авсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

 Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг толгойлох аж. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлнэ.

Манай сагсчид хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах бөгөөд БНХАУ-ын хэсэгт Киргызстан, Туркменистан, Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)