МАН “Шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

“XXI зууны улс төрийн намын хөгжил: Массын намаас Бодлогын нам руу” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. 
Хурлаар МАН-ын зүгээс дэлхийн улс төрийн намуудын хөгжилтэй хөл нийлүүлэх, массын намаас бодлогын нам болох, Монголын нам хүчнүүд улс орны хөгжлийн дөнгө биш хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлдэг байх асуудлыг дэвшүүлж, улс төр судлаач, доктор, профессоруудын саналыг сонслоо.

Хэлэлцүүлгээр дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлага, Монголын улс төрийн намуудын өнөөгийн тулгамдсан болон цаашид боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хөндөж буй юм. Тодруулбал, улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга, массын намаас бодлогын нам руу шилжих үйл явц, бодлогын нам ба намын бодлого боловсруулах чадамж, улс төрийн намын санхүүжилт зэрэг олон чухал асуудлын хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа “Шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Ардын Намыг дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх явдал аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. МАНг үндсээр нь устгаж байж Монгол улс зөв замдаа орно. Эд шинэчлэгдэнэ гэж маш олон удаа хуцачгааж байсаншдээ

    0 0 Хариу бичих
  2. Шинэ технологиор мөнгө шаах замаа тавьж байна уу МАНаа?

    0 0 Хариу бичих
  3. MONGONII SONGUULIAS TATGALZAJ BAIJ BODLOGIIN NAM BOLNO MONGOOR ERDEMTEDEE DEMJSEN MORIIN HOTOLBOR AMLA

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ