Эрдэмтэн Стивен Хокинг 76 насандаа тэнгэрт халилаа

Дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг, Их Британийн онолын физикч Стивен Хокинг 76 өчигдөр насандаа тэнгэрт хальжээ. Гэр бүлийнхэн нь энэ талаар мэдээлснийг ВВС уламжиллаа. Эрдэмтэн агсны хүүхдүүд болох Люси, Роберт, Тим нар нийгмийн сүлжээн дэх хуудастаа “Бидний хайрт аав өнөөдөр тэнгэрт халилаа” хэмээн жиргэсэн байна.

“Дэлхийн хамгийн ухаантай хүн” гэгдэж асан Стивен Уильям Хокинг 1942 оны нэгдүгээр сарын 8-нд төржээ. Тэрээр төрөлхийн мэдрэл булчингийн дистрофи өвчтэй байсан ч өргөн оюун ухаан, эрдэм мэдлэгт энэ өвчин саад болж чадаагүй юм.

С.Хокинг нь 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллеж, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч байв. С.Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаарх судалгаа ололтоороо олны дунд танигдсан.

Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон юм. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны талаар товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршсан билээ.

Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баталж ч, үгүйсгэж ч чадаагүй Бурхантайгаа одоо нэг юм уулзаа байх даа зайлуул

    0 0 Хариу бичих