“Монгол алт-2018” хөрөнгө оруулалтын хурал болно

Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, УУХҮЯ, АМГТГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч Монголбанкны дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын хоёр дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг маргааш зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээг алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй “Sakthi Trading group”, “Kaloti Precious Metals”, “Голомт” банк зэрэг  байгууллага ивээн тэтгэж, Хятадын алтны холбоо, Канадын Outetec  зэрэг олон байгууллагууд илтгэл тавьж оролцохоор болжээ.  

Хурлын үеэр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилтыг хэрхэн авах,  шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, “Голомт” банкнаас алтны хэджинг буюу ханшийн эрсдлээс хэрхэн сэргийлэх, Сорьцын хяналтын газраас хэмжилзүйн, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгөх юм байна.

Хурлын хоёр дахь өдрийн орой “Mongolia Gold Awards 2018” хүндэтгэлийн хүлээн авалт болох бөгөөд “Шилдэг алт тушаагч”, “Шилдэг сорьцын үйлчилгээ үзүүлэгч”, “Нөхөн сэргээлтэд шилдэг менежмент нэвтрүүлэгч” аж ахуйн нэгж, хүндэт харилцагч нарыг тодруулан шагнал гардуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)