Конгресст Трампын сонгуулийн компани ба Орос хоёрын холбоог олсонгүй

АНУ-ын Төлөөлөгчдийн танхмийн  Тагнуулын хороо Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампани ба Орос хоёрын холбоо сүлбээг  байхгүй гэж үзсэн хэмээн конгрессмен Майк Конуэйн хэлснээс иш татан The Hill хэвлэл мэдээлэв.

Тагнуулын хороо нь 2016 оны Трампын сонгуулийн кампани ба Орос хоёрын холбоог мөрдөн байцаасан  хэргээ хааж байгаа аж. Энэ талаар гаргасан 150 хуудастай илтгэлийг  тус хороо гуравдугаар сарын 13-нд авч үзсэн байна.

“Хуйвалдаан байсан гэх гэрчлэх баримтыг бид олсонгүй. Бид зарим нэг муу шийдвэр, болчимгүй уулзалт, уулзалт хийх гэсэн болчимгүй шийдвэрийг л оллоо. Зөвхөн олон тооны хуйвалдааныг гаргагч Том Кленси  эдгээр болчимгүй уулзалт, тохиолдлоос  тагнуулын триллерээ бүтээх боломжтой болов уу” хэмээн Конуэй хэлжээ.

Мөн тэрбээр  энэ хэргийн байцаалтыг бүрэн зогсоосон гэдгийг  нэмэн өгүүлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yalagdsan Klinton avgain zutguulsen sanaa sh dee. Gehdee oros unendee nuluulsun bol mundag l bna. Amerikuud yumiig shudargaas bas shiiddeg yum bna gej itgel torj ehlev.

    0 0 Хариу бичих