Хөвсгөлийн удирдлагууд нэг бөхөд 30 сая төгрөг өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэв

АТГ-аас аймгуудын удирдлагатай  онлайн хурал хийж байгаа.

Өнөөдөр тус газрын ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж байна. Тус аймагт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг ярилцаж залруулах талаар чиглэл өгч байгаа юм.

Тэгвэл тус аймгийн удирдлагууд уриалга гаргаж 30 сая төгрөг цуглуулан нэг бөхөд өгсөн зөрчил илэрчээ. Үүнийг ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

Үүний өмнө Архангай аймагтай цахимаар хуралдахад Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 1 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)