Тагнуулын хуулиар оролдох цаад шалтгаан юу вэ?

-У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёрын тагнуулсан, тагнасан гэх хэрэг юу болов-

Энэ асуултад “Замхарсан” гэдгээс өөр хариулт алга. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат кабинетынхаа сайдыг тагнасан, чагнасан гэх мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сард гарч хэвлэлээр хоёр талд бие биенээ өмөөрсөн. Бүр УИХ-ын холбогдох Байнгын болон дэд хороо хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэж байв. Тухайн үедээ МАН-ын гишүүд “Тагнасан чагнасан гэх мэдээлллээ нэг тийш болго. Нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлж байна” хэмээн хэвлэлээр сүржин мэдэгдэл, мэдээллийн завсар “хашгирцгааж” байсан.

Гэвч энэ хэрэг нэг талд шийдэгдээгүй, замхарлаа. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тагнуулсан” гэсэн бол Ж.Эрдэнэбат “Би тагнаагүй. Хажуу хавирга руугаа өшиглөдөг хүн биш” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийг “тагнуулсан” учраас Ерөнхий сайд болсон гэх “марзан” хариулт эндээс ургаж болох ч бодит нөхцөл байдалд улс төрийн агуулга талаас нь харвал өөр дүр зураг харагддаг.

Энд нэг зүйл ажиглагдаж байгаа нь экс Ерөнхий сайд болон одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүний нэр холбогдсон “хэрэг” шийдэгдээгүй байхад эх сурвалжийн өгсөн мэдээллээр Засгийн газар Тагнуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа явдал юм.

Тодорхой хэлбэл, МАН сөрөг хүчин байхад үүлэн чөлөөний нар шиг боломж олдсон нь Ардчилсан намын байгуулсан Засгийн газарт орж ажилласан явдал. Олонх болсон нам дотроо талцсан нь МАН-д ийм боломж олгосон хэрэг. Тухайн үед одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдож, найман сар орчим ажилласан юм. Энэ үедээ АН, МАН-ын хамтарч баталсан хуулиудын нэг Тагнуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал. Тагнуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тухайн үед Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод 2015 оны зургадугаар сарын 19-нд өргөн барьж, 20 хоногийн дараа буюу долдугаар сарын 9-нд энэ хууль УИХ-аар батлагдаж байжээ. Тэгвэл одоо У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болсныхоо дараа өргөн барьж батлуулсан хуулиа хуучин хэвэнд нь оруулах агуулгатай төсөл Засгийн газраасаа УИХ-д оруулах гэж байгаа бололтой.

Энд нэг зүйл ажиглагдаж байгаа нь экс Ерөнхий сайд болон одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүний нэр холбогдсон “хэрэг” шийдэгдээгүй байхад эх сурвалжийн өгсөн мэдээллээр Засгийн газар Тагнуулын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа явдал юм.

Тухайн үед баталсан одоо мөрдөгдөж байгаа хуульд голлох ямар өөрчлөлт орсныг эргэн сануулъя.

Гадаад орнуудын жишгээс санаа авч боловсруулж батлуулсан энэ хуульд тагнуулын байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгожээ. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хараат бус байлгахын тулд гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул явуулах, тагнуулын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиг үүрэг, бүтцүүд Тагнуулын ерөнхий газарт төвлөрөхөөр болгожээ. Ингэснээр цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын даргаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хил хамгаалах байгууллагын дарга нартай хамтран баталдаг байхаар тусгасан юм.

Түүнчлэн тагнуулын байгууллагын ажилтныг сонгон судлах, томилох, чөлөөлөх тусгайлсан журмыг Монгол Улсын Ерөнхий сайд баталдаг байхаар баталсан.

Тагнуулын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх ажил явуулах үндэслэл, хүрээг тодорхой болгох, ингэснээр гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын тоог цөөрүүлэхээр хуульчилсан.

Одоо тагнуулын байгууллагын бүх эрх мэдэл ТЕГ-ын дарга болон түүнийг шууд санал болгож Засгийн газраар томилуулдаг Ерөнхий сайдад төвлөрч байна. 

Батлагдаад хоёр жил гаруй хугацаа болж буй энэ хууль амьдралд нийцэхгүй, зовлон бэрхшээл их байна гэж үзэж байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл ОХУ, ХБНГУ, АНУ, ИБУИНВУ, БНСУ, БНХАУ, Израиль, Турк, Латви, Литва зэрэг улсын тагнуулын байгууллагын тогтолцоог судалж, өөрийн орны хөрсөн дээр нутагшихаар боловсруулж, батлуулсан хуульд ямар “согог” гарав гэдэг нь анхаарал татаж байх.

Үүнийг улс төрийн өнцгөөс харж тайлбарлаж ч болох юм. Одоо тагнуулын байгууллагын бүх эрх мэдэл ТЕГ-ын дарга болон түүнийг шууд санал болгож Засгийн газраар томилуулдаг Ерөнхий сайдад төвлөрч байна. Ийм үед төвлөрсөн эрх мэдлийг салгаж, гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуулыг тусад нь салгахаар хуулийн төсөлд тусгавал ямар хожоо гарч болох вэ?

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн кабинет эхлээд тагнуулын байгууллагын хуульд өөрчлөлт оруулж, тухайлсан хүн дээр бус бүтцэд өөрчлөлт оруулаад цааш явах нь гэж харагдаж байна. Энэ нь цаашлаад халаа сэлгээний асуудал руу орох нөхцөл болохыг үгүйсгэх аргагүй юм.

Өнгөрсөн хугацаанд Тагнуулын тухай хуульд найман удаа өөрчлөлт оруулжээ. Хэрэв энэ удаа ес дэх нь болвол уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын хилийн тухай, Терроризмтой тэмцэх тухай, Тахарын албаны тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт орох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Энэ мангаас салахгүй бол монгол улсыг завхрууллаа.

    0 0 Хариу бичих
  2. Yum l bol 60 terbum gej buvatnah neg nohor baina aa. Ter 60 terbum gegch ni biejsen bielel bolson yum ogtoos baihgui negnee unagah gesen meh,baraan talaas ni harval toriin albiig mochilj zarah gelee geeh Oyungerel avgai Battulgiig dagaad .gonginood l yavsaniig helj boloh . Ali ni ch baisan odoo neg ih ach holbogdol ogood yarih asuudal bish bololtoi. Uunees oor hiih ajil hooloigoor tataj baina aa.

    0 0 Хариу бичих
  3. Нөгөө 60 тэрбумын Шанбаатар юу болсон бэ? Хүрэлсүхийг аалз шиг бүх гар хөлийг нь цавчих хэрэгтэй гээд байсан Сандуйн зөвлөх?

    0 0 Хариу бичих
    • Hoorhii mini heniih ni holsnii bichigch 60 terbum gej biejeegui, bieleegui yaria todii yumiig uliglj baidag baina aa. Ene mon teneg nohor yumaa. he he. Ugui ee tegeed uhaantai ni iim yumaar oroldohgui ni unen bizdee he he.

      0 0
    • Hoorhii mini heniih ni holsnii bichigch 60 terbum gej biejeegui, bieleegui yaria todii yumiig uliglj baidag baina aa. Ene mon teneg nohor yumaa. he he. Ugui ee tegeed uhaantai ni iim yumaar oroldohgui ni unen bizdee he he.

      0 0