Дэлхийн зэвсгийн экспортлогч нарыг тодруулжээ

Стокгольмын энх тайвны асуудлыг судлах хүрээлэнгийн (SIPRI) шинэчлэгдсэн илтгэлд тэмдэглэхдээ 2013-2017  онд зэвсгийн экспортын дэлхийн лидерүүд нь  АНУ, Орос хоёр  гэжээ.

Зэр зэвсгийн наймааны салбарын 56 хувь нь тэдэнд ногдож байна. Энэ хоёр дээр Хятад, Франц, Германыг нэмбэл эдгээр таван оронд  бүх наймааны 74 хувь ногдоно гэж ТАСС дамжуулжээ.

Ерөнхийдөө,  сүүлийн таван жилийн үзүүлэлт нь 2008–2012  оныхоос 10 хувиар нэмэгдсэн байв. Зэвсгийн наймаа Ази, Номхон далайн бүсэд нэмэгдэн харин Африк, Хойд ба Өмнөд Америк, Европт буурчээ.

Зэвсэглэл дэх Оросын наймааны эзлэх хувь 2013–2017 онд  22 хувь (өмнөх таван жилийнхээс 7,1%-иар бага) болжээ.  Тухайлбал, Хятад, Алжир, Венесуэлийн худалдан авалт буурсан байна. Оросын зэвсгийг 47 орон  худалдан авсан ба тэдний лидер нь Энэтхэг  (35%), Хятад (12%), Вьетнам (10%) болов. Оросуудын наймааны  66% нь Ази, Номхон далайн бүсэд, 13 % нь Африкт, 11% нь Ойрхи дорнодод, 6,25% нь Европт, 4,2 хувь нь Өмнөд Америкт нийлүүлэгдсэн байна.

Зэвсгийн наймааны 34 хувийг АНУ эзэлж байгаа ба 2013–2017 онд худалдаа нь  2008–2012 оныхоос өсчээ. Америкийн зэвсгийг 98 орон худалдан авсан ба нийлүүлэлтийн 49 хувь нь Ойрхи Дорнодод ногдлоо. SIPRI зэвсгийн наймаанд АНУ лидер хэвээр үлдэнэ гэж дүгнэв.

Франц, Хятад хоёр худалдаагаа нэмсэн бол Герман өмнөх таван жилийнхээс түүнийг буулгасан байв.

Хамгаас их зэвсгийг Энэтхэг худалдан авсан нь дэлхийн хэмжээний 12 хувьтай (62% нь Оросын зэвсэг) тэнцлээ. Энэтхэг  2013–2017 онд илүү их зэвсэг худалдан авсан бол Пакистан импортоо хэмжээнээс нь багасгажээ.

Зэвсгийн хоёр дахь том импортлогч нь Саудын Араб бөгөөд дэлхийн зэвсгийн наймааны 10 хувийг тэд авлаа. Гуравдугаарт 4,5 хувьтай Египет  байгаа. Энэ хоёр орон худалдаагаа 225, 215 хувиар  нэмэгдүүлжээ. Энэ хугацаанд Ойрхи Дорнодод нийлүүлсэн зэвсгийн импорт 103 хувиар нэмэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)