ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 13

Дэлхийн анхны магнитфон танилцуулагджээ

1956-Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа. 1950-иад он хүртэл дүрс бичлэг хийж үзүүлэх арга нь кино хальс байв. Анхны видео аппарат телевизэд зориулагдан хийгдсэн юм. Оросын цагаач Александр Михайлович Понятов  1943 онд Ampex компанийг байгуулсан ба нэрний эхний хэсэг нь тэр хүний нэр овгийн эхний үсэг ба сүүл хэсэг нь excellency гэсэн үгнээс бүтжээ. Анхны аппарат нь катушкийнх байсан ажээ. 1958 онд Зөвлөлтөд анх удаа зохиогдсон Америкийн үзэсгэлэн дээр өөрийн бичлэгийг харсан Никита Хрущев түүнээс дутахгүй видео хийх үүргийг өөрийн эрдэмтдэд өгсөн гэнэ. Ингээд 1960 онд Зөвлөлтийн “кадр” гэсэн видео магнитфон гарчээ. Кадрыг наяад оны дунд үе хүртэл ашиглаж байлаа.

“Пи” тооны олон улсын өдөр

π ≈ 3,141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884197 169 399 375

Тойргийн уртыг түүний диаметрт харьцуулсан π тооны өдрийг өнөөдөр дэлхийд тэмдэглэдэг. Тоон өгөгдөхүүнээр π тоо 3,141592 гэж эхлэн тооны төгсгөлгүй үргэлжлэлтэй. Энэ өдөр Альберт Эйнштейны төрсөн өдөртөй давхцдаг. Америк бичлэгээр өнөөдөр уг тооны илэрхийлэл нь 3.14. байгаа нь яагаад энэ өдрийг гуравдугаар сарын 14-нд тэмдэглэх болсонтой холбон тайлбарлаж болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ тоог Вавилоны шидтэнүүд нээжээ. Түүнийг Вавилоны цамхагийг босгоход ашигласан гэдэг. Пи тоог нарийн тооцоогүй учраас Вавилоны цамхаг нурсан гэх таамаглал ч байдаг. 

1489 - Киприйн хатан Катерин Корнаро хаант улсынхаа талыг Венецид зарав.
1663 - Эрдэмтэн Отто фон Герик "Вакуум" гэх бүтээлээ хэвлүүлэв.
1780 - Америкийн хувьсгал: Алабама мужийн Мобиле хотын Шарлотт боомтод Испанийн цэргүүд хяналтаа тогтоов.
1794 - Зохион бүтээгч Эли Уитни торгоны машин зохион бүтээж патент авчээ.
1900 - АНУ-ын мөнгөний ханш алтны нэрлэсэн ханшаар хэмжигдэж эхлэв.
1931 - Энэтхэгийн анхны дуутай кино "Алам Ара" дэлгэцэнд гарчээ.
1942 - Шинээр зохион бүтээгдсэн пенциллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.
1951 - Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.

1964 - АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн амь насыг хороосон алуурчин Ли Харви Освальдыг хороосон Жек Руби гэгчийг буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноожээ.

1978 - Литани ажиллагаагаар Израилийн өөрийгөө хамгаалах арми Ливаны өмнөд хэсгийг эзлэв.
1980 - Польшийн нийслэл Варшавын ойролцоо "ЛОТ 7" хөлөг онгоц осолдож 87 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Америкийн боксын шигшээ багийн 14 тамирчин багтсан байна.
1988 - Газар нутгийн маргаантай байдаг Спратти арлын төлөөх тулаанд Хятадын арми Вьетнамын армийг бут ниргэжээ.
1994 - Гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернел хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.
2008 - Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)