Талийгаачид өмсүүлдэг гутлыг өдөр тутмынх хэмээн зарсан байжээ

Фэйсбүүк сүлжээнд нэгэн залуу шинээр авсан гутал нь гэрээсээ сургууль орох хооронд ул нь бутарч унаад юу ч үгүй болсон талаар нийтэлсэн юм. Үнэндээ уг гутал нь талийгаачдаа өмсүүлж оршуулдаг гутал байсан гэдгийг хүмүүс тайлбарлаж байлаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн уг гутлыг өдөр тутмынх хэмээн зарсан худалдагч нь өөрөө ч талийгаачдад зориулагдсан гэдгийг мэдээгүй бололтой. Улс үндэстнүүд өөр өөрсдийн өвөрмөц зан үйлээр оршуулгын ёслолын нэг нь энэ юм. Солонгос улсад очсон монголчууд талийгаачдад өмсүүлдэг хувцасны дэлгүүрийг мэдэлгүй хямд үнэтэй хэмээн бараа худалдан авах явдал гардаг талаар тухайн улсад амьдарч байсан монголчууд шүүмжилдэг.